Categories
мэдээ нийгэм

“Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам” батлагдлаа

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/314 дугаар тушаалаар “Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүний зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам” батлагдлаа.

Гамшгаас хамгаалах бэлтгэл, бэлэн байдлыг хангах зорилгоор зарлан мэдээллийн дохиогоор ажиллах үед Онцгой байдлын ерөнхий газрын бие бүрэлдэхүүн энэхүү журмыг дагаж мөрдөх бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллага үйл ажиллагааныхаа онцлогт нийцүүлэн энэхүү журмыг удирдлага болгож ажиллах юм.

Журамд зарлан мэдээллийн дохиог “Гамшгийн” болон “Сургуулийн” гэж ангилж, гамшгийн үед “ЯАРАЛТАЙ ЦУГЛАР”, сургуулийн үед “ЦУГЛАР” дохиог “Улаан”, “Улбар шар”, “Шар” кодоор дамжуулахаар тусгасан бөгөөд код тус бүрд цуглах алба хаагчийн хувцас, хэрэглэлийг тусгаж өгсөн байна.

Түүнчлэн томоохон гамшгийн үед харилцаа холбоо тасарсан тохиолдолд томилогдсон биет холбоочин дохиогүйгээр зарлан мэдээллийг бие бүрэлдэхүүнд дамжуулах, зарлан мэдээллийн дохио авсан алба хаагч хот дотор дулааны улиралд шөнийн цагаар 50 минут, өдрийн цагаар 70 минут, хүйтний улиралд шөнийн цагаар 70 минут, өдрийн цагаар 90 минутын дотор, орон нутагт дулааны улиралд 40 минут, хүйтний улиралд 60 минутын дотор цуглахаар тус тус тусгасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *