Ховд аймагт долоон настай хүү усанд осолджээ. Тодруулбал, тус аймгийн Булган сумын Баянгол багийн “Хагшаал” гэдэг газар малчин Б-гийн хүү Б энэ сарын арван дөрөвний өдрийн 13:00 цагт “Булган” голын мөсөн дээр тоглож байгаад харзны усанд унаж, осолджээ.
Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 19:15 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван дөрвөн алба хаагч, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн таван алба хаагч, орон нутгийн арван иргэн хамтын эрэн хайх ажиллагааг зохион байгуулан хийж байгаа ажээ. Иймээс бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй голын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа.