Categories
мэдээ спорт

Г.Мандахнаран, О.Насанбурмаа нар УАШТ-ий долоон удаагийн аварга боллоо

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий хоёр дахь өдөр буюу бямба гарагт эрэгтэй 57, 74, 97 кг, эмэгтэй 50, 57, 68, 72 кг жингийн барилдаан болж, улсын аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 74 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран бүх өрсөлдөгчөө ялж УАШТ-ий долоо дахь алтан медалиа хүртлээ. Тэрбээр дөрвөн өөр /60, 66, 70, 74 кг/ жинд аваргалж, ховорхон амжилтын эзэн болов.

Мөн энэ өдөр гавьяат тамирчин О.Насанбурмаа долоо, ОУХМ Э.Нарангэрэл, Ш.Түмэнцэцэг дөрөв, ОУХМ А.Батцэцэг хоёр, спортын мастер Ц.Цогбадрах, Б.Зоригтбаатар анх удаагаа түрүүлж, улсын аваргын алтан медалийн эздээр тодорлоо.

Энэ өдрийн барилдааны дүнг жин тус бүрээр танилцуулбал, Эрэгтэйчүүдийн 57 кг-д /25 бөх/: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. Б.Төгс (Төгс) 3. Б.Түмэнцогт (Хасу-Мегастарс), Ц.Мандалсүрэн (Алдартан)

74 кг-д /20 бөх/: 1. Г.Мандахнаран (Алдар) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батсүх (Хасу-Мегастарс), Г.Идэрхүү (Аваргууд)

97 кг-д /15 бөх/: 1. Б.Зоригтбаатар (Мэргэд хангай) 2. П.Өсөхбаатар (Хилчин) 3. Ө.Батзул (Аврагч), Б.Одсүрэн (Мэргэд хангай)

Эмэгтэйчүүдийн 50 кг-д /14 бөх/: 1. Э.Нарангэрэл (Хангарьд) 2. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 3. Н.Анударь (Аврагч), С.Энхтунгалаг (Төгс)

57 кг-д (11 бөх): 1. А.Батцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Энхтүвшин (Аврагч) 3. П.Шинэхүү (Алдар), Б.Болортуяа (Женко)

68 кг-д (7 бөх): 1. Ш.Түмэнцэцэг (Хилчин) 2. М.Хишигмаа (Хүч) 3. Э.Даваанасан (Алдар), Х.Батцэцэг (Цастын барс)

72 кг-д (10 бөх): 1. О.Насанбурмаа (Женко) 2. З.Болортунгалаг (Хангай хайрхан) 3. Б.Даваацэрэн (Аваргууд), П.Номин-Эрдэнэ (Алдар)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *