“Ганц мод” боомтод үүссэн нөхцөл байдал, асуудлуудыг шийдвэрлэхээр Өмнөговь аймгийн удирдлагууд Урдын дунд хошууны удирдлагууд, боомтын дарга нартай уулзаж үүссэн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. Чалко болон Винсвэй компанийн тээвэр хийдэг 400 гаруй машины эзэд шаардлага тавьж улмаар Монголын хил рүү нэвтрэх замыг хаасан байдалтай байна. Тэдний зүгээс дараах үндсэн 4 шаардлагыг тавьж буй гэнэ.
1. Уртын урт тээврийг хуучнаар явуулах
2. Улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх
3. Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх
4. Хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байна.
Өмнөговь аймгийн удирдлагуудын зүгээс МУ-ын хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийг танилцуулж, уг шаардлагыг хүлээн авах боломжгүй гэдгийг хэлж тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүсчээ. Боомтын удирдлагууд уулзалтын шийдвэрийг тээврийн компанийн удирдлагуудад танилцуулж, уулзалт хэлцэл хийх аж.