Categories
мэдээ спорт

Маргааш Ардчилсан Үндсэн хуулийн ойд зориулсан барилдаантай

Монгол Улсад Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 26 жилийн ойн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан энэ сарын 13-нд буюу маргааш Бөхийн өргөөнд болно. Тус барилдаанд зодоглох бөхчүүдийг өнөөдөр 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэж байна. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны албан ёсны “Монголын Үндэсний Бөхийн Холбоо” фэйсбүүк хаягаар барилдах бөхчүүд уг товлосон хугацаанд бүртгүүлэх шаардлагатай аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *