Categories
мэдээ нийгэм

Мэдээллийн технологийн сургалтуудыг амжилттай дүүргэсэн залуучууд сертификатаа авлаа

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв” БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага “КОИКА”-тай хамтран мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн сургалтууд болон компьютерийн үндсэн хэрэглээний сургалтуудыг иргэдэд үнэ төлбөргүй явуулж байна.

Төслийн хүрээнд компьютерийн үндсэн хэрэглээ, вэб дизайн, вэб хөгжүүлэгч, жава /JAVA/ ангиудын ээлжит сургалтуудыг зохион байгуулж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр компьютерийн үндсэн хэрэглээний ангийн 33 төгсөгч, вэб дизайны ангийн 19, вэб хөгжүүлэгчийн ангийн 14, жава /JAVA/-гийн ангийн 19 төгсөгч, нийт 85 залуучууд амжилттай суралцаж сертификат гардан авлаа.

Дараагийн ээлжийн компьютерийн үндсэн хэрэглээний сургалт 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, жава/JAVA/, вэб хөгжүүлэгчийн сургалтууд 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, вэб дизайны сургалт 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс тус тус хичээллэж эхлэх юм.

Дээрх сургалтуудад хамрагдах сонирхолтой оюутан, залуучууд, иргэдийг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагуудын хооронд бүртгэж байна. Сургалтын талаарх мэдээллийг 9712-5557, 70122999 дугааруудаас лавлана уу гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *