Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 15-р тогтоолоор байгуулагдсан “Нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн VII хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан шатахууныг хязгаарлахгүй байх, үнийг тогтвортой байлгахыг анхааруулсан байна.
Мөн “Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Засгийн газраас нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хангах, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зарим төрлийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэжээ.