Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийнхэн хогтой тэмцэхээр 25 байршилд камер байршууллаа

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд ил задгай хог хаягдал үүсэх, хогийн савны багтаамж муутайгаас хог хаягдал хөглөрөх тохиолдол гардаг.

Тэгвэл уг асуудлыг шийдэж, Сүхбаатар дүүргийнхэн хог хамгийн ихээр хөглөрдөг 25 байршлыг тогтоон камер байршуулан, 24 цагийн турш хянаж эхэллээн.

Мөн уг байршлуудыг хянах удирдлагын төвийг ашиглалтад оруулахаас гадна эрүүл ахуйн шаардлага хангасан өнгө үзэмж, багтаамж сайтай, битүү хогийн савыг байрлуулж, гэрэлтүүлэг хийсэн аж.

Камерууд нь 360 градус эргэх учраас ойр орчимд ил задгай хог хаягдал үүсэх, аливаа гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх гэнэ.

Мөн хогны савны гадуур хог хаяж орчин бохирдуулж буй иргэн, аж ахуй нэгжийн зөрчлийг илрүүлэх, хог хаягдлыг цаг тухайд нь тээвэрлэж байгаа эсэхэд хяналт тавих нөхцөл бүрджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *