Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар БНХАУ-ын Манжуур хотод Консулын газар нээн ажиллуулах тухай асуудлыг авч хэлэлцжээ.
Ингээд УИХ-ын холбогдох байнгын хороотой уг асуудлыг зөвшилцөхөөр болсон байна. 2016 онд давхардсан тоогоор манай улсын 174 мянга, 2017 онд 170 гаруй мянган иргэн Манжуур хотод зорчсон аж.