Categories
мэдээ нийгэм

“Цасанд суусан, сураггүй болсон” гэх дуудлага их иржээ

Холбоотой Зураг

Өнгөрсөн амралтын өдрүүдэд цаг агаар муудаж, хөдөө орон нутгийн дийлэнх хэсгээр цасан шуургатай байснаас онцгой байдлын байгууллагад эрэн хайх, аврах ажиллагааны олон дуудлага иржээ. Тухайлбал,

  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газар Бүрд сумаас Зүүнбаян-Улаан сум руу 70 тооны адуу тууж явсан Бүрд сумын Онгит багийн малчин Б /63 настай, эрэгтэй/ малтайгаа төөрсөн тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн 4 алба хаагч, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:45 цагт Дэвшил багийн “Чулуунбулаг” гэдэг газраас эсэн мэнд олж, аймгийн төвд авч ирж ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Хондот” гэдэг газар тус сумын малчин Э /31 настай, эмэгтэй/ 01.07-ны өдрийн 14:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 15:58 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 8 алба хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 4 хүн, 1 автомашинтай, нийт 12 хүн, 2 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:35 цагт “Хондот” гэдэг газар байхад нь эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн “Хар-Эрэг” гэдэг газар тус сумын малчин Г /17 настай, эрэгтэй/ 01.07-ны өдрийн 15:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:55 цагт хүлээн авч тус сумаас 6 хүн, 1 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад иргэн Г гэртээ эсэн мэнд өөрөө ирсэн тул эрэн хайх ажиллагааг 20:30 цагт ажиллагааг зогсоосон.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Бортээг багийн ”Наймтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн Т /41 настай, эрэгтэй/, иргэн С /19 настай, эрэгтэй/, иргэн Б /17 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 18:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 2 алба хаагч, орон нутгийн 5 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 00:35 цагт гэрээсээ урд зүгт 5 км зайд ”Наймтай” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
  • Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Хацавчийн бууц” гэдэг газар тус сумын малчин малчин Б /46 настай, эрэгтэй/, Д /40 настай, эмэгтэй/ нар 01.07-ны өдрийн 12:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашин, орон нутгийн 11 хүн, 1 автомашин, нийт 14 хүн, 2 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байх явцад гэртээ эсэн мэнд өөрсдөө ирсэн тул 22:45 цагт эрэн хайх ажиллагааг зогсоосон.
  • Өмнөговь аймгийн Номгон сумын Эмгэнбулаг багийн “Үзүүр сүүж” гэдэг газар тус сумын харьяат малчин Б /30 настай, эмэгтэй/, Э /21 настай, эрэгтэй/ нар 01.07-ны өдрийн 16:00 цагт малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 21:50 цагт хүлээн авч орон нутгийн 4 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт гэрээсээ зүүн урд зүгт 6 км зайд ”Үзүүр сүүж” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн.

Мөн онцгой байдлын байгууллагад цасан суусан гэх дуудлага ихээр иржээ.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн ”Дөтийн даваа” гэдэг газар 24-29 ГАҮ улсын дугаартай УАЗ-469 загварын 7 зорчигчтой түргэн тусламжийн автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.08-ны өдрийн 02:50 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн 4 албан хаагч, 1 автомашинтай 06:35 цагт очиж, цаснаас татан гаргасан.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дулаан-Уул багийн УБЭҮ-ийн хиймэл нуурын урд талд Орхон аймгаас Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан 02-84 УНК улсын дугаартай Харриер загварын суудлын автомашин, 44-88 УБД улсын дугаартай “Пажеро” загварын суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 19:52 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн 4 алба хаагч, 1 авто машинтай 20:40 цагт очиж, 15 минут ажиллаж цаснаас татан гаргасан. Нийт 16 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн.

Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн ”Хатуугийн даваа” гэдэг газар ээж хаднаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 18 зорчигчтой 3 автомашин цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 17:09 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 14 алба хаагч 2 автомашинтай гарч ажиллаж, цасанд суусан нийт 41 зорчигчтой, 6 автомашиныг татан гаргаж, аюулгүй байдлыг ханган ажилласан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн ”Гоёот” гэдэг газар тус аймгийн харьяат иргэн А 89-69 УНӨ улсын дугаартай “Приус 20″ загварын суудлын автомашинтай Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж яваад төөрч, цасанд суусан тухай дуудлагыг 01.07-ны өдрийн 20:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн 5 алба хаагч, орон нутгийн 2 хүн, нийт 7 хүн, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01.08-ны өдрийн 01:50 цагт ”Гоёот” гэдэг газар цасанд суусан байсныг татан гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *