Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулгад “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” аяны удирдамж гардууллаа

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо болон иргэний нийгмийн байгууллагууд хамтран “Цахим халдлагаас хүүхдээ хамгаалъя” нэг сарын аяныг эхлүүлээд байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, удирдамжаа гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад удирдамж гардуулах үеэр аяныг санаачлан зохион байгуулагч Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн С.Одонтуяа “Бид хүүхдээ хамгаалж чадахгүй бол Үндэсний аюулгүй байдал гэж яриад ч нэмэргүй” хэмээн хэлсэн юм. Цахим орчинд хүүхдүүд донтож, хүчирхийлэлд өртөх гэх мэт маш олон сөрөг тал байгааг хэрхэн өөрчлөх талаар аяныг зохион байгуулагчидтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга санал солилцов. Тэрбээр хүүхдүүдийг цахим орчноос гараад цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдүүлэх нь Монгол Улсын хөгжлийн бодлоготой нягт уялдаатай асуудал хэмээн онцлоод, уг аянаас бодит үр дүн гараасай хэмээн хүсэв.



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *