Categories
мэдээ нийгэм

Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Өнөөдөр эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалаар ахлуулсан 4 мэргэжилтэн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Амралтын өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төв 10-16 цагийн хооронд ажиллах хуваартай ч энэ өдөр зарим нэг өрхийн эрүүл мэндийн төв ажиллаагүй байна.

Мэргэжилтэн М.Оюунчимэг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны “Оцело сэргэлт” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа. Тус Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа 11 цагт эхэлсэн. Эмч н.Амаржаргал, сувилагч н.Үзэркул нар ажиллаж байлаа. Энэ өдөр Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгч хандаагүй, тариа хийлгэхээр 3 үйлчлүүлэгч ирсэн, бямба гаригт 10-16 цаг хүртэл эмч, сувилагч ажиллаж байгаа ч ачаалал бага байгаа талаар хэллээ.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн “Энх титэм” өрхийн эрүүл мэндийн төв өглөө 9 цагт ажил нь эхлээд 2 хүнд тариа хийсэн. Мөн энэ үеэр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар дархлаажуулалт бүхий халдварт өвчний оношилгоо, эмчилгээ сэдэвт сургалтын зохион байгуулж байсан.

Харин Сүхбаатар дүүргийн “Тэгш мэнд” эрүүл мэндийн төв 15 цагийн үед ажиллаагүй хаалга нь түгжээтэй байлаа. Мөн Баянзүрх дүүргийн 14 хорооны “Евро эм” эрүүл мэндийн төвд 12 цаг 30 минутанд очиход мөн л хаалга нь түгжээтэй гадна талдаа цагийн хуваарийн мэдээлэл байхгүй ажиллаагүй байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *