Categories
мэдээ нийгэм

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг тэмдэглэнэ

Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа зурган илэрцүүд

Дорноговь аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ойг тэмдэглэх шийдвэр гаргасан байна. Тус хурлаар ойн баяр наадмыг зохион байгуулах төв болон салбар зургаан комисс томилж, үйл ажиллагааны бэлтгэл ажлын төлөвлөгөө, баярын арга хэмжээний хөтөлбөр, шаардагдах зардлын төсвийг боловсруулж, ирэх хоёрдугаар сард багтаан батлуулж ажиллахыг комиссын дарга, гишүүдэд даалгажээ.

Энэ онд Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэндэлсний 215 жилийн ой тохиож буй юм. Тэрбээр 1803 оны гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 25-ны өдөр хуучнаар Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу (одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг) Шувуун шанд хэмээх газар ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлсэн байна.

Судлаачдын тэмдэглэснээр, Догшин ноён хутагт Данзанравжаа нь 500 орчим шүлэг, яруу найраг, 120 гаруй дууны ая дан туурвиж, 50 орчим сүм хийдийг цогцлоон бүтээж, уран зураг, сийлбэр, жүжгийн зэрэг урлагийн бүхий л хэлбэрийг хөгжүүлсэн шашин, түүх, бичиг, соёлын аугаа их өв дурсгалыг үлдээсэн соён гэгээрүүлэгч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *