Categories
мэдээ спорт

Торонто Рэпторс улирлын 28 дахь ялалтаа байгууллаа

toronto bucks 1 5 зурган илэрцүүд

Өнөөдөр дорнод бүсийн шилдэг хоёр баг болох Торонто Рэпторс, Милуаки Бакс багуудын тоглолт боллоо. Энэхүү тоглолтод Торонто Рэпторс, Милуаки Бакс багийг 129-110-ийн харьцаатай хожин улирлын 28 дахь ялалтаа байгуулж Дорнод бүсийн хоёрдугаар байраа баталгаажуулсан юм. Харин Милуаки Бакс баг 20-17 амжилттай болж дорнод бүсийн зургаадугаар байр луу уналаа. Торонтогийн үлэг гүрвэлүүдээс багийн лидэр Дэмар Дэрозан 20 оноо авсан бол төвийн тоглогч Хонас Валинчиунас 20 оноо, 13 самбараас бөмбөг авалт хийж багтаа хожил авчирлаа. Харин бугнуудаас довтлогч Гианнис Антетокумпо 24 оноо авч бүх тоглогчдыг оноо авалтаар тэргүүлсэн ч баг нь ялагдал хүлээлээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *