Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Энэ онд биднийг гайхшруулах технологийн 5 нээлт

Холбоотой Зураг

Хүмүүсийн зогсошгүй шинийг эрэлхийлэх зан чанарын үр дүнд үйлдвэрлэгчид тэдний хэрэгцээ шаардлагыг хангах технологийг үйлдвэрлэдэг. Суут хүмүүсийн дундаршгүй ухаан болон технологийн дэвшлийн ачаар өдгөө бид зүүдэлж ч байгаагүй бүтээлүүдийг харж, бишрэн сууна. Ингээд та бүхэндээ 2018 онд хүмүүсийн амьдралд нэвтрэх технологийн шилдэг нээлтүүдийг танилцуулж байна.

1.Машин бүх уйтгартай ажлыг таны өмнөөс хийх болно

Гэр болон оффисын орчин ухаалаг болохын хэрээр урьдчилан таамаглах аналитик, автоматжуулалт бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болж бидний хөдөлмөрийг хөнгөвчилж, цагийг хэмнэх боллоо. Нэг жишээ татахад “Brother Refresh” хэмээх үйлчилгээ нь таны принтерийн хор дуусч байгааг мэдээд дуусахаас нь өмнө захиж авчруулах төдийгүй таны анзаараагүй байсан ажлуудыг өмнөөс тань амжуулж, туслах болно.

2.Буйданг бодитоор харж бас мэдэрч болно

“Augmented reality” буюу AR технологи нь сүүлийн үед ихээхэн хүчээ аваад байгаа билээ. Та гэртээ тухлаг буйдан авах гэж байгаа гэж бодьё. Тэгвэл уг технологийг ашиглан тухайн буйдангаа бодитоор харж, материалыг нь хүртэл шалгаж үзэх боломжтой гэнэ. Нэг ёсондоо та дэлгүүр явж цагаа үрэлгүйгээр, гэртээ сууж байгаад л хүссэн бараагаа бодитоор харж, мэдрэн авах эсэхээ шийдэх аж.

3.Төлөвлөх гэдэг чинь өнгөрсөнд л байсан зүйл

“I-need-it-now” үйлчилгээ нь яг одоо өргөн дэлгэрч буй үйлчилгээнүүдийн нэг бөгөөд тус үйлчилгээг ашиглан та яг одоо хийхийг хүсч буй зүйлээ төвөггүйхэн хийж чадах юм. Маникур, педикур хийлгэж, массажанд орж, үсээ засуулахдаа бид урьдчилан цаг авч үйлчлүүлдэг байсан бол энэхүү үйлчилгээний тусламжтайгаар эдгээр зүйлсийг яг одоо хийлгэх боломжтой болсон нь үнэхээр гайхалтай. “GoSpa app”-ийг ашиглан та эдгээр үйлчилгээг хүссэн үедээ авах боломжтой.

4.Робот таны дуртай зүйлийг хийж сурна

Ойлгож, суралцан, юмсыг урьдчилан таамаглаж, төрөл бүрийн үйлдэл хийх чадвар бүхий Хиймэл оюун ухаан нь 2018 оны томоохон нээлтүүдийн нэг болох аж. Хиймэл оюун ухааныг ашигласан төрөл бүрийн үйлчилгээ, бүтээгдэхүүнүүд бий болно. Хэрэглэгчид илүү ухаантай хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг өдөр тутамдаа хэрэглээд зогсохгүй зөвхөн өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн зүйлийг л ашигладаг болох цаг тун удахгүй ирэх нь ээ.

5.Цахилгаан зуухтайгаа ярилцдаг болно

Ирэх хэдэн жилд цахилгаан бараанууд хэрэглэхэд улам хялбар болох төлөвтэй байна. “Sire”, “Alexa”, “Google Home арр”-ууд нь ухаалаг болж, цахилгаан зууханд хийж байгаа бялууг хэдэн минутын дараа болохыг хэлж өгөх төдийгүй олон талаар туслалцаа үзүүлэх аж. Мөн хоол хийх зааврыг бусдаас асуудаг цаг ард өнгөрч, цахим сүлжээний тусламжтайгаар та ямар ч алдаа гаргалгүй төрөл бүрийн хоол хийж, зөвлөгөө авч болно. Хамгийн гоё нь эдгээр аппликейшнууд нь яг л таны дэргэд буй мэтээ асуултанд хариулж, хоол хийх зөвлөгөө өгөх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *