Их аварга Асашориү Д.Дагвадорж Японы АБЕМА онлайн телевизийн шинэ жилийн баярын нэвтрүүлэгт оролцоно. “AБEMA” телевиз өнөөдөр Монгол Улсын цагаар 19.00 цагт Асашориүг түлхэж дэвжээнээс гаргавал 10 сая иенийн шагнал өгөх онц сонирхолтой реалити сумо бөхийн барилдааныг шууд дамжуулахаар зэхэж байна.
Энэ сонирхолтой нэвтрүүлгийг АСА станц мөн шууд дамжуулах бөгөөд монголчууд ‘Аархал’ фейсбүүк хуудсаар дамжуулан үзэх боломжтой ажээ.