Categories
мэдээ нийгэм

ШӨХТГ-аас шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-аас энэ сарын 29-нд шуурхай ажлын хэсэг гарган шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ.
Тус байгууллагын “Хэрэглэгчийн мэдээллийн 1284 төв”-д иргэдээс “Зарим компанийн шатахуун түгээх станцууд хязгаарлалт хийгээд байна” гэсэн мэдээллийн дагуу ийнхүү ажлын хэсэн гаргажээ. Хяналт шалгалтын явцад “Магнай трэйд”, “Сод Монгол”, “Тэс пэтролиум” компанийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зарим салбаруудад А-92 авто бензин, дизель түлшний жижиглэнгийн борлуулалтадаа хязгаарлалт хийсэн нь илэрчээ. Тухайлбал, “Тэс петролиум” компанийн Нарны гүүр, Баянбүрдийн тойрогт байрлах зэрэг зургаан ШТС-д А-92 автобензинийг нэг хэрэглэгчдэд 30 000 төгрөгөөс илүү борлуулахгүй байх хязгаарлалт хийжээ. Мөн “Сод Монгол групп” компани дизель түлшийг зөвхөн өөрийн компанийн “Ай Си” картаар борлуулж байсан бөгөөд хамгийн ихдээ 100 мянган төгрөгийн борлуулалт хийх хязгаалалт тогтоосон бол “Магнай трейд” АИ-92 шатахууныг худалдаалахгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газрын газраас гаргасан мэдээллээр улсын хэмжээнд шатахууны 38 хоногийн нөөцтэй байгаа юм. Нарийвчлан тооцвол Аи-80 автобензин 68, Аи-92 автобензин 46, дизелийн түлшний 28 хоногийн нөөцтэй байна. Энэ нь шатахууны нөөцийн хувьд хэвийн хэмжээ тул дээрх гурван байгууллагын хязгаарлалт тогтоосон шалтгаан, нөхцлийг тодруулахаар нарийвчлан шалгаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *