Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд зохих зөвшөөрөлгүй газраас болон иргэдийн гар дээрээс пиротехникийн хэрэгсэл буюу салютыг худалдан авч ашиглах, хэрэглэх, буудуулахгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 27 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 662 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглосон. Мөн барилга, байгууламж дотор пиротехникийн хэрэгслийг ашиглан салют, гэрэлт үзүүлбэр зохион байгуулахыг тус тус хориглосон байдаг. Тиймээс зохих зөвшөөрөлгүй газраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авч, ашиглахгүй байхыг онцгойлон анхаарч, өөрсдийн болон бусдын эрүүл мэндэд хохирох учруулахгүй байх, түлэгдэж гэмтэх, бэртэх зэрэг эрсдэл үүсгэхгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байгаа юм.