Categories
мэдээ нийгэм

Шинэ жилийн бэлэгдэл мөнх ногоон гацуур модны түүх

Шинэ жилийн баярын бэлэгдэл болгож дэлхий даяар мөнх ногоон гацуурыг чимдэг билээ. Энэхүү уламжлал үеэс үед дамжсаар нэг бус зууныг ардаа үлдээжээ.

-ЭНЭХҮҮ УЛАМЖЛАЛ ЭРТ ҮЕС УЛБААТАЙ. ТҮҮХ ХЭРХЭН ЭХЭЛСНИЙГ ТА БҮХЭНД ӨГҮҮЛЭЕ-

Эрт цагийн хүмүүс мод бүрт сүнс шингэсэн байдаг гэдэгт итгэдэг байв. Тэр сүнснүүд моддыг далдын хүчтэй болгодог гэж хүмүүс сүсэглэдэг байсан учир алим, өндөг, самраар чимэглэн аргадаж эхэлсэн юм. Мод бүхнээс жилийн дөрвөн улирал мөнх ногооноор байх гацуур хамгийн онцгой нь билээ. Түүнийг амьдралын бэлэгдэл, үхэшгүй мөнхийн мод гэж эрт дээр үед үздэг байв.

Анх Францын Эльзаст 1605 онд гацуурыг чимэглэсэн аж. Түүхэн тэмдэглэлд дурдсанаар тэр үед цаасан сарнай, жигнэмэг, алим, ёотон, алтан мөнгөн саагаар чимэглэсэн гацуурыг баярт зориулан байрлуулдаг байсан гэнэ. Энэ гайхалтай санааг Европ дахин тэр дор нь шүүрэн авсан байна. Үнэнийг хэлэхэд гацуурыг эхлээд зөвхөн чинээлэг айлууд л тавьдаг байжээ. Одооны баяр цэнгэл хямд бусаар тусах болсныг шүүмжлэгчдэд хэлэхэд, тэр үед чимэглэсэн гацуурыг нэг үхрээр, тэр ч байтугай хотын байшингаар худалдаж авч байсан гэнэ. Орост шинэ жилийг 1700 оноос тэмдэглэх болсон ба санаачлагч нь Петр I байсан байна. Тэрээр зууны шинэ тооллыг европын орнуудынхтай адил болгожээ. Гагцхүү энэ уламжлал хадгалагдаж үлдээгүй бөгөөд эзэн хааныг нас барсаны дараа таг мартагдсан ажээ. Екатеринагийн үед энэ нь дахин сэргэж, бүр хожим 19 дүгээр зууны хоёрдугаар хагаст шилмүүст модыг чимэглэх болсон байна. Ингээд 1852 онд Петербургт анхны гацуурыг залж байрлуулжээ.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *