Categories
мэдээ нийгэм

Иргэдийн газар өмчлөлтэй холбоотой санал, гомдлыг хүлээн авна

ЗурагГазар өмчлөлтэй холбоотой маргаанийг шийдвэрлэх зорилгоор НИТХ-ын Ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн бүх салбар энэ сарын 22-ноос ирэх сарын 18-ныг хүртэл иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авах болжээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Нийслэлийн газрын албаны үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, иргэдийн дуу хоолойг шийдвэр гаргагчдад хүргэх зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулах захирамж гаргасан байна. Иргэдийн санал, гомдлыг үндэслэн ирэх оны нэгдүгээр сард олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж, газар зохион байгуулалтын өмнө тулгамдсан асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *