Малайзын Ерөнхий сайдын орлогч Датук Сэри Ахмад Захид Хамиди тус улсад авлигын асуудал бат бөх оршсоор байгаад хахууль өгөгч, авагч адилхан бурууг үүрэх ёстой гэж хэлжээ.
Авлигын эсрэг хороонд ирүүлсэн нийт гомдлын ихэнхийг хахууль өгсөн хүмүүс эзэлдэг. Учир нь тэд төрийн албан хаагчдад өгсөн хээл хахуулийнх нь хариуд хүсэлтийг нь биелүүлээгүй бол тус хороонд гомдол гаргах тохиолдол их байдаг аж. Иймд Ноён Захид тус хороог хээл хахууль өгсөн, авсан аль алиныг нь мөрдөн шалгах ёстой гэж нэмж хэлжээ.
Тэрээр авлига бол “хоёр замын гүйлгээ” гэдгийг сануулаад олон нийт аливаа авлигын хэрэг шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад “шүүж”, шуугиан тарих ёсгүй гэжээ.