Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар нэгдсэн эмнэлэг MNS-ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авлаа

Нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийнхэн өнөөдөр MNS-ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагын гэрчилгээгээ гардаж авлаа.

Өнгөрсөн 13 жилийн турш менежментийн гэрээгээр ажиллаж, эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ гарц нээсэн тус эмнэлгийн хувьд ийнхүү олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг болж байна.

Эмнэлгийн үйл ажиллагаа болон эмч ажиллагсдын зохион байгуулалт, эмчилгээ үйлчилгээндээ чанарын менежментийг хэрэгжүүлсэний хүчинд өнөөг хүртэл хүүхдийн эндэгдэлгүй, амжилттай ажиллаж байгаа Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн хамт олон томуугийн дэгдэлтийн хүрээнд олон арга хэмжээ авч, үр бүтээлтэй ажиллаж байгаа юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *