Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг шинэ жилийн баярыг тохиолдуулан Худалдаа, хөгжлийн банк сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурч хүмүүждэг 29-р сургуулийн сурагчдыг баярлуулдаг уламжлалтай болоод аль хэдийн 13 жилийг ардаа үджээ. Энэ жилийн хувьд тус сургуулийн шинэ жилийн баярт оролцон, инээд хөөр цалгисан нэг өдрийг хамтдаа өнгөрүүлж, 350-иад хүүхэд баярын бэлгээ түгээлээ.
29-р тусгай дунд сургууль нь Тусгай хэрэгцээт боловсролын сургалт арга-зүйн цогцолбор сургууль бөгөөд манай улсын өнцөг булан бүрээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирж сурдаг цорын ганц сургууль юм. Жирийн хүүхдүүдтэй мөр зэрэгцэн нэгэн анги танхимд сурч боловсрох боломжгүй, байнгын бусдын туслалцаа дэмжлэгээр амьдардаг сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд Худалдаа Хөгжлийн Банкны уламжлал болсон бэлгийг авсандаа сэтгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байлаа.