Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.
Өчигдөр Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан боллоо. Энэ талаар тэргүүн нүүрэнд дэх “Хуулийн өмнө Их хурлын гишүүн, иргэн хүн хоёр тэгш эрхтэйг Цэц баталлаа” сурвалжилгаас хүлээн аваарай.
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь инстаграм хуудсаараа дамжуулж хийсэн шууд бичлэг нь нийгмийг шуугиулж цочроогоод байгаа билээ. Үүний тухай улс төрийн хоёрдугаар нүүрнээс “Прокурорын увайгүй мэдэгдэл” сурвалжилгаас онцлон хараарай.
“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Б.Цэнддоо “Од эрхсийн дуун…” нийтлэлийг хүлээн авч үзээрэй.
Засгийн Газрын ээлжит хуралдаан өчигдөр болж хэд хэдэн асуудлуудыг шийдвэрлэснийг улс төрийн тавдугаар нүүрнээс унших боломжтой.
Доктор Г.Пүрэвдоржтой хийсэн ярилцлага XIII нүүрэнд хэвлэгджээ. Тэрээр “Бээжин утаа гаргадаг юм болгоныг болиулж агаарын бохирдлоос салсан” гэжээ.
Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.
Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.
“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ