Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мод бэлтгэсэн хэргүүдийг илрүүлжээ

Related image

“Хяналт шийдвэрлэлт” арга хэмжээний хүрээнд Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Г.Жамсранжав хулгайгаар мод бэлтгэсэн этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал Хангал сумын хоёрдугаар багийн иргэн А гэгч нь “Уртын эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэж, өвөлжөөний хашаа барьсан байжээ. Мөн тус сумын хоёрдугаар багийн иргэн Д гэгч нь “Бөхөнгийн хуурайн эх” гэх газар ойд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна. Дөрөвдүгээр багийн иргэн Б гэгч нь хууль бусаар тул загас агнасан хэргүүдийг тус тус илрүүлэн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *