Улс даяар малчин өрхүүдээр малын тооллого ид болж байна. Одоогоор Өвөрхангай аймгийн Бүрд сум 22 см зузаан цастай байгаа бол Ховд, Баянхонгор болон говийн аймгуудаар цасгүй, усгүйдэх эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд хэллээ.
Мөн Увс, Завхан, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгийн хойд хэсэг, Архангайн зарим газраар 1-22 см зузаан цас оржээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бүх аймгуудтай холбогдож, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авчээ. Одоогийн байдлаар өвөлжилт хүндэрсэн аймаг, сум байхгүй. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу нийт нутгийн 30-аас дээш хувьд өвөлжилт хүндэрвэл сум нь аймаг руугаа ханддаг байна.