Categories
гадаад мэдээ

ОХУ-ын эдийн засгийн сайд асан Алексей Улюкаевт найман жилийн хорих ял оноов

ОХУ-ын эдийн засгийн сайд асан Алексей Улюкаевыг шүүх хурал баасан гаригт болжээ. Москва хотын шүүх түүнд чанга дэглэмтэй шоронд найман жил хорих ял оноосны сацуу 2.2 сая ам.долларын торгууль ногдуулсан байна. А.Улюкаев нь авлигын хэргээр өнгөрсөн онд баривчлагдсан юм.

Тодруулбал, ОХУ-ын газрын тосны Роснефть компанийн байранд түүнийг хоёр сая ам.долларын хахууль авч байхад нь тагнуулын албаныхан баривчилсан гэдэг. Улмаар тэрээр 1993 оноос хойш албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт холбогдож саатуулагдсан Оросын хамгийн өндөр албан тушаалтан болж байв. Хохирогч А.Улюкаев шүүхийн ялыг эсэргүүцэж, “Роснефть”-ийн гүйцэтгэх захирал, ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтэй ойр гэгдэх Игорь Сечинийг зохион байгуулсан гэж мэдүүлсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *