Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 17-нд болох Богд хайрханы хишиг буюу чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно. Монголын үндэсний бөхийн холбооноос барилдах бөхчүүдийг цахимаар урьдчилан бүртгэсэн. Энэ нь анх удаа бөхчүүдийг цахимаар буюу Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй фэйсбүүк хуудсаар бүртгэж байгаа туршилт юм. Энэ барилдаанд улсын арслан П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Э.Оюунболд, улсын харцага Т.Баасанхүү нар эмчийн акттай, улсын харцага О.Хангай гадаадад яваа зэрэг шалтгаанаар барилдах боломжгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.