Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлнэ

Монголын барилгачдын нэгдсэн холбоо, “Монгол даатгал”, “Work line with us” компани хамтран “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт татахад давхар даатгалын тогтолцоог нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар боллоо. “Work line with us” компани нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хөрөнгө оруулахын тулд “Монгол даатгал”-аар дамжуулан, Германы “Hannover Re” компанид таван төрлийн давхар даатгал хийлгэж эрсдлээ хаахаар болжээ. Тодруулбал, гүйцэтгэлийн баталгаа, бизнес тасалдал, удирдах ажилтны хариуцлага, барьцаа хөрөнгийн даатгал хийлгэх аж. Өмнөд Солонгосын хөрөнгө оруулалттай “Work line with us” компани өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан “Нарлаг Буянт-Ухаа” төслийг бодит байдалд нийцүүлэн дахин төлөвлөж, хөрөнгө оруулахаар ажиллаж эхэлсэн байна. Улмаар “Баганат өргөө” компанийн 560 орчим айлын орон сууцны барилгад хөрөнгө оруулах гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын салбарт оруулж буй гадаадын санхүүжилтийг даатгаж буй анхны тохиолдол аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *