Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчин нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байна

Зураг

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 14-ний байдлаар амбулаторийн 76.672 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4124 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 5.4 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар их, өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар бага үзүүлэлттэй байгаа юм.

Нийт өвчлөгсдийн 33.5 хувийг 0-2 нас, 26.6 хувийг 2-4 насны хүүхдүүд эзэлж байна. Хүүхдийн түргэн тусламжийн 1744 дуудлага ирснээс 44.9 хувь ньтомуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Томуу, томуу төст өвчлөлийн хувьд Чингэлтэй дүүрэгт 5.9 хувь, Хан-Уул дүүрэгт 5.8 хувийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.

Нийслэлийн эмнэлгүүдэд насанд хүрэгсдийн орны 14.1 хувь буюу 175 орыг хүүхдийн оронд шилжүүлж, нөөц өрөөнүүдэд 342 ор нэмэлтээр тавьж орны зохицуулалт хийсэн бөгөөд нийт 517 ороор хүүхдийн орны тоог нэмэгдүүлсэн байна.

Амьсгалын замын цочмог халдвар болон томуу, томуу төст өвчний тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *