Харумафүжи Д.Бямбадорж зиндаа доогуур, нутаг нэгт сүмоч Таканоива А.Баасандоржийг зодож, гэмтээсэн хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон. Тэгвэл тус хэргийн мөрдөн байцаалт дуусчээ. Улмаар өчигдөр прокурорт шилжүүлсэн билээ. Прокурорын байгууллага арванхоёрдугаар сарын сүүлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх аж.
Киодо агентлагийн мэдээлж байгаагаар прокурор түүнд торгуулийн шийтгэл төлөвлөж магадгүй гэнэ. Учир нь Харумафүжи Таканоива болон ояката Таканохана нартай биечлэн уулзаж, уучлал хүсэхийн хамт хохирол барагдуулах, нөхөн төлбөрийн талаар ярилцах хүсэлтэй байгаа гэж түүний өмгөөлөгч нар мэдэгджээ.