Categories
мэдээ нийгэм

Мисс А.Баярцэцэг ТҮК-ийн ажилтанд гэр бэлэглэв

Мисс А.Баярцэцэгийн 27 насны төрсөн өдөр /2017.12.03/-нд тохиожээ. Тэрбээр төрсөн өдрийнхөө бэлгэд цугларсан мөнгөнөөс бололцоогүй нэг өрхөд гэр бэлэглэнэ гэж мэдээлж байсан юм. Түүний амлалт эзэндээ хүрч хоёр хоногийн өмнө таван ханатай шинэ гэрийг хүлээлгэн өгчээ.

Энэ тухай цахим хуудастаа “27 насны төрсөн өдрийн мөрөөдлийн биелүүлж өгсөн хүн бүхэнд талархлаа. Та нарынхаа хандивын мөнгө, сэтгэлийн дэмээр нэг ахыг уйлуулаад авсан” гэж бичжээ. Мисс А.Баярцэцэг өнгөрсөн онд “Netflix” компанийн бүтээл “Марко Поло” кинонд тоглож, “Walt disney”-ийн “Мулан” киноны шалгаруулалтад оролцсон туршлагатай билээ. Харин хамгийн сүүлд Стивен Сигалын “Attriction” тулаант кинонд дүр бүтээж кино урлагийн салбарт танигдаж яваа чадварлаг бүсгүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *