Categories
мэдээ улс-төр

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Бүлгийн хурал дууссаны дараа мэдээлэл хийнэ. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны ‘Б’ танхимд эхэллээ. Уг хурлаар УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийн талаар гишүүдээс авсан саналын тухай, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн тухай, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны гишүүдийг томилох тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *