Categories
мэдээ нийгэм

Ж.Батмөнх агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөв

Ардчилал, хүний эрхийн өдрөөр буюу өчигдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Удирдах зөвлөлийн ажлын албаныхан, нийслэл, дүүргийн намын хороо болон намын дэргэдэх төрийн бус байгууллагын төлөөлөл, Ж.Батмөнх агсны төрөл төрөгсөд тус арга хэмжээнд оролцсон юм.

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжих шилжилтийн түүхэн мөчид Ж.Батмөнх төрийн тэргүүний хувиар ухаалаг мэргэн бодлого явуулсан нь Монголд ардчилал тайван замаар өрнөх суурь болж өгсөн гэж үздэг. Эгзэгтэй үед тэрбээр түүхэн шийдвэр гаргаж, Улстөрийн товчоог бүрэн бүрэлдэхүүнээр огцруулсан нь тайван замаар ардчиллын суурийг тавьсан гэж зүй ёсоор үнэлэгдэж, нэн шинэ цагийн түүхэнд бичигдсэн үлдсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *