Categories
мэдээ спорт

Аваргуудын Лигийн шилдэг 16 багийн нэрс тодорлоо

2017/2018 оны улиралын Аваргуудын Лигийн хэсгийн тоглолтууд дуусч шилдэг 16-н багийн нэрс тодорлоо. Ирэх хавар хүртэл завсарлаж буй уг тэмцээний хасагдах шатанд дараах багууд багтжээ. Үүнд:

Хэсэгтээ эхний байр эзэлсэн багууд: «Манчестер Юнайтед», «ПСЖ», «Рома», «Барселона», «Ливэрпүүл», «Манчестер Сити», «Бешикташ», «Тоттенхэм».

Хэсэгтээ дэд байр эзэлсэн багууд: «Базель», «Бавари», «Челси», «Ювэнтүүс», «Севилья», «Шахтер», «Порту», «Реал»Мадрид.

Энэ удаагийн Аваргуудын Лигт Англиас таван баг оролцсон. Учир нь өнгөрөгч жилийн Европа Лигт “Манчестер Юнайтед” түрүүлж Аваргуудын Лигт оролцох тийзээр шагнуулсан тул ийнхүү нэг улсаас “лимит” хэтэрсэн олон баг оролцсон билээ. Тэгвэл энэ таван баг нь бүгд плей-оффт шалгарч бас нэгэн урд өмнө тохиож байгаагүй өвөрмөц амжилтыг үзүүлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *