Сүхбаатарын талбайд энэ сарын 8 буюу ирэх баасан гарагт “Хэнийг ч орхилгүй хөгжье” нээлттэй цуглааныг Хүний Эрхийн ТББ-ын форумаас зохион байгуулна.
Тус цуглааныг Улаанбаатар хотоос гадна Дорнод, Өвөрхангай, Хэнтий, Завхан, Хөвсгөл аймгийн төвд болон Сүхбаатар аймгийн Дарьганга суманд нэгэн зэрэг 12-15 цагт болно.
Энэхүү цуглааныг Хүний Эрхийн ТББ-ын форум, ХЭҮК, аймаг орон нутгийн Мөнгөн хуримтлалын бүлгүүдийн холбоод, Залуучууд хөгжлийн төвүүд хамтран зохион байгуулах юм байна.
Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд хүний эрхийн зөрчлийг дурдвал, ядуурал, ажилгүйдэл, ажилтай байсан ч ажлын хөлс хангалтгүй, хөдөлмөрийн хөлсний тариф байхгүй, хөдөлмөрийн гэрээ хэрэгждэггүй, ажилчдын эрх ашгийг хамгаалдаг байгууллага байдаггүй, боловсролын чанар хангалтгүй, багш, сургууль, цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй, багш нарын цалин бага гээд олон эрх зөрчигдсөөр байгаа юм.