Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Давст сумаас МУМИ олжээ

Энэ сарын 4-нд Увс аймгийн Давст сумын нутаг дэвсгэрээс эртний хүний олдвор /МУМИ/-ыг тус аймгийн цагдаагийн газрын алба хаагчид олжээ. Тодруулбал, тус аймгийн нутгийг иргэд Давст уулнаас олборлолт хийх явцад найман метрийн гүнээс тус эртний олдворыг ухаж гаргасан байна. Ийнхүү иргэдийн мэдээллийн мөрөөр цагдаагийн бие бүрэлдэхүүн хойшлуулшгүй ажиллагаа хийж, тус газрыг хамгаалалтанд авчээ. Одоогоор цагдаагийн алба хаагчид холбогдох газар нь мэдэгдсэн байна. Давст сумын эртний олдвор олдсон тухайн газрыг хамгаалалтад авч, мэргэжлийн байгууллага томилогдон ажиллаж эхэлжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *