Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2 дугаар хуралдаанаар “Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийг хэлэлцэж байна. Улаанбаатар хотын ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг төлөөлөгчид хийж байгаа юм.
“Нийслэлийн 2018 оны төсвийн төсөл”-ийн тойм
- Нийслэлийн төсвийн орлого 2017 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээс 81.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 800.3 тэрбум төгрөгт хүрлээ.
- Нийслэлийн төсвөөс 208.5 тэрбум төгрөгийг “Монгол Улсын нэгдсэн төсөвт” төвлөрүүлэхээр төсөвлөсөн байна.
- Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 111тэрбум 585 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийхээр тусгасан.
- Концессын өр төлбөргүй Улаанбаатар хот болно. Өрөө 2018 онд барагдуулж дуусна.
- Нийгмийн салбарт 18 тэрбум 771.4 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийнэ.
- Боловсролын салбарт 6 тэрбум 924 сая төгрөг
- Эрүүл мэндийн салбарт 8 тэрбум 373 сая төгрөг
- Нийгмийн халамжийн салбарт 3 тэрбум 474 сая төгрөгийн ажил тус тус хийнэ.
- Боловсролын салбарт 1,310 ор бүхий цэцэрлэгийн 7 барилгыг ашиглалтад оруулна.
- Улсын төсвөөр 50 сургууль, 30 цэцэрлэг баригдана.
- Чингэлтэй дүүргийн түргэн тусламжийн төв, Багахангай дүүргийн 40 ор бүхий эмнэлгийг ашиглалтад оруулна.
- Туул тосгоны 32 ор бүхий эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барьж эхлүүлнэ.
- Хот байгуулалтын салбарт 72 тэрбум 823 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- Нийслэлд 2018 онд шинээр баригдах барилга, байгууламжийн газар чөлөөлөх, нөхөх олговорт 15 тэрбум төгрөг зарцуулж, бүтээн байгуулалтыг хийнэ.
- Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд төвийн бүсийн инженерийн шугам сүлжээ, барилга угсралтын ажилд 10.1 тэрбум төгрөгийн,
- Дундын бүсийн гэр хороололд хэсэгчилсэн инженерийн хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” байгуулах ажилд 5 .0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ.
- “Дугуйн зам“ хөтөлбөрийг үргэлжүүлэн хэрэгжүүлнэ.
- Гандан орчмын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний барих ажилд 500.0 сая төгрөгийг төсвийн төсөлд тусгаад байна.
- Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 36 тэрбум 862.9 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлнэ.
- Байгаль орчны салбарт 3 тэрбум 950.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн байна.
- Хот нийтийн аж ахуйн салбарт 8 тэрбум 2 сая төгрөг зарцуулна.
- “Утаагүй Улаанбаатар хөтөлбөр”-ийн хүрээнд агаарын чанарыг сайжруулах арга хэмжээнд 3 тэрбум төгрөг төсөвлөөд байна.