Categories
мэдээ спорт

ОУХМ О.Ууганбаатар Жигоро Каногийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн анхны эрэгтэй Монгол жүдоч боллоо

Жүдо бөхийг үндэслэгч, дэлхийн нэрт соён гэгээрүүлэгч Жигоро Каногийн нэрэмжит тэмцээнд түрүүлсэн анхны эрэгтэй Монгол жүдоч ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар боллоо.

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин багийн ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ий хошой 5-р байрт, ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар БНСУ, Румын, Бразилийн бөхчүүдийг ялж хэсгийн аварга болоод нутаг нэгт ОУХМ Н.Дагвасүрэнг ялж финалд шалгарсан. Улмаар аваргын төлөө БНСУ-ын Ли Сун-Хог өчих мэхээр ялж түүхэн амжилтанд хүрлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *