Попын хаан Майкл Жексон 2009 оны зургадугаар сарын 25-нд нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Майкл Жексон алдартай дуучин, ая зохиогч, бүжигчин байсан төдийгүй поп соёлын бурхан мэт шүтээн байсан билээ.
Дуу, хөгжмийн бизнест асар их хувь нэмэр оруулсан тэрээр загварын ертөнц, энтертайнмент салбарт бүхэлд нь нөлөө үзүүлсэн юм. Түүнийг нас барсан өдөр дэлхийн өнцөг булан бүрд шүтэн бишрэгчид нь харамсан гашуудаж, дэлхий даяар веб сайтуудын ачаалал эрс нэмэгдсэн гэдэг.
Нас барахад нь олон хүн түүнийг дахин тайзан дээр гарахыг нь харж чадахгүй гэж бодож байсан байх. Харин хэдхэн хоногийн өмнө Лурде Завалета хэмээх нэгэн эмэгтэй твиттерт найз залуугийнхаа зургийг нийтэлсэн нь хүмүүст Майкл Жексон амилсан мэт санагдсан гэнэ. Хүмүүс Майкл Жексонтой усны дусал шиг адилхан болохыг гайхаж, бүсгүйг комментоор булах шахсан гэнэ.
Үнэн хэрэгтээ зураг дээрх залуу түүний найз залуу биш, алдарт дуучныг дуурайгч Сержио Кортес гэгч испани эр ажээ. Лурде түүний зургийг твиттертээ есдүгээр сарын 18-нд нийтэлж, “Манай царайлаг залууг хардаа, тэр дөнгөж сая над руу илгээлээ” гэж бичжээ.
Гэхдээ Майкл Жексоны жинхэнэ, үнэнч шүтэн бишрэгчид түүнийг үнэнээ хэлэхээс өөр аргагүй байдалд оруулсан тул бүсгүй удалгүй зураг дээрх залуу түүний найз залуу биш, зургийг интернэтээс олсон гэдгийг тайлбарлажээ. Зураг нийтлэгдсэнээс хойш хэдхэн өдрийн дотор 12,000 лайк цуглуулж, 3,300 удаа түгээгдсэн байна.
Түүгээр ч барахгүй энэ залуу Лурдегийн найз залуу ердөө ч биш, харин мэргэжлийн дуурайгч болохыг олж тогтоожээ. Сержио шоу, тоглолтод Майкл Жексоны дууг нь дуулж, бүжгийг нь бүжиглэж, дуурайдаг байна.
Сержио попын хааны сонгодог “Thriller,” “Man in the Mirror,” болон “Smooth Criminal.” Дууг нь ч бас дуулдаг гэнэ. Мэргэжлийн дуурайгч Сержио одоо Өмнөд Америкт аялан тоглолтоор явж байгаа ажээ.
Лурде түүнийг өөрийн найз залуу гэж хүмүүсийг хуурсан ч гэлээ Майкл Жексонд хүмүүс ямар их хайртайг, бас тэр хүмүүсийн шүтээн хэвээр гэдгийг баталсан байна.