Categories
мэдээ нийгэм

Сэтгэцийн өвчтэй иргэн хамт явсан хүмүүсээсээ зугтааж сураггүй болжээ

Орхон багийн “Сөрт зурган илэрцүүдОйр дотны хэн нэгэн нь сураггүй алга боллоо гэх дуудлага, мэдээлэл цагдаа болон онцгой байдлын албанд бүртгэгдсээр байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “Сөрт” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 35 км-т/ тус сумын харьяат, 15 настай Х охин сураггүй болсон.

Тухайн өдөр иргэн С-ийнд байж байгаад гэртээ харих гэж яваад сураггүй болсон тухай дуудлага 12:30 цагт аймгийн онцгой байдлын албанд ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Хархорин сумын цагдаагийн хэлтсийн нийт бие бүрэлдэхүүн, Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын тамгын газрын алба хаагчид шуурхай хуралдан хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан. Түүний үр дүнд алга болсон охиныг хоёр хоногийн дараа Хархорин сумын Шанх багийн иргэн Т.Э-ийнд байхад нь эсэн мэнд олжээ. Охин төөрч уг айлд ирсэн болох нь тогтоогдсон талаар албанаас мэдээлсэн юм.

Мөн Төв аймгийн Мөнгөнморьт сумын Байдлаг багийн “Өнгөлжин” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 150 км-т/ сэтгэцийн өвчтэй иргэн мөн л ор сураггүй алга болсон байна. Тэрбээр Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат иргэн бөгөөд 48 настай С гэх хүн аж. Тэрбээр арваннэгдүгээр сарын 25-нд өөрийн төрсөн хүү С болон бусад хэдэн хүний хамт самар түүхээр ууланд гарсан юм байна. Ингээд сэтгэцийн өвчтэй тул самар түүж байгаад хамт явж байсан хүмүүсээсээ өөрөө зугатааж алга болжээ. Тиймээс түүнийг эрэн хайсаар маргааш нь буюу өнгөрсөн сарын 26-нд эсэн мэнд олж авч чаджээ.

Гэвч тэр өдрийнхөө орой дахин хамт явсан хүмүүсээсээ зугатаж алга болжээ. Харин энэ талаарх дуудлага мэдээлллийг гурав хоногийн дараа буюу 11-р сарын 29-ний өдрийн 13:40 цагт орон нутгийн онцгой байдлын албанд мэдэгдсэнээр эрэн хайх ажиллагааг олны хүч дайчан эхлүүлжээ. Гэвч түүнийг одоо хүртэл олдоогүй байна.

Эрэн хайх ажиллагаанд Биндэр сумын байгаль хамгаалагчаар ахлуулсан 12 хүн, хоёр автомашинтай, хамт самар түүж явсан түүний хүү С нарын 11 хүн, нэг автомашин, нийт 23 хүн, гурван автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Өчигдөр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын зургаан алба хаагч, нэг автомашинтай эрэн хайх ажиллагаанд нэмэлтээр очжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *