Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Эрдэнэт” үйлдвэрт Ц.Нямдорж сайдын хүү бараа шахаагүй гэлээ

АТГ XI сард хийсэн ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл өгсөн билээ. Энэ үеэр “IV цахилгаан станцын дарга Анхбаяр гэгч хүн 42 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүнийг “Эрдэнэт үйлдвэр” рүү шахсан. Уг шахааны бизнест нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нөлөөлсөн” гэх мэдээллийн талаар тайлбар хийв.

АТГ-аас мэдээлэхдээ “Ц.Нямдорж сайдын хүүхэд “Эрдэнэт үйлдвэр”-т бараа бүтээгдэхүүн шахсан гэх хэрэг шалгагдаагүй. Харин “ТЭЦ 4”-ийн захирлаар ажиллаж буй н.Анхбаяртай холбоотой асуудлыг шалгасан. “Эрдэнэт үйлдвэр”-т Анхбаяр гэдэг нэртэй хүн бараа бүтээгдэхүүн шахсан асуудал байхгүй. Үүнийг бид шалгаад хаах саналтайгаар Нийслэлийн Прокурорын газар шилжүүлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *