Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус II хуралдаан өнөөдөр Хангарди ордонд хуралдаж байна. Өнөөдрийн хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан тогтоолын дагуу “Нийслэлийн 2018 оны төсөв батлах тухай”, “Нийслэлийн 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2018 онд хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” хэлэлцэх юм. Төлөөлөгчдөөс санал оруулсны дагуу нэмэлтээр, нэгдүгээрт Агаар, орчны бохирдлыг бууруулах бодлого чиглэлийн тухай хэлэлцэхээр боллоо. гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.