Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австрали Улсад суугаа Монголчуудын Холбоотой хамтран “Зүрхний хилэн” Монголын уран сайхны киноны нээлтийг Австрали Улсын Сидней хотноо 11 дүгээр сарын 22-нд хийв.
Энэ нь Австрали Улсад монголын уран сайхны киноны нээлт хийсэн анхны тохиолдол бөгөөд тус улсад сурч, ажиллан амьдарч буй монголчуудын талархлыг хүлээсэн үйл явдал болов.
Англи хадмал орчуулгатай уг киног Сидней хотод 3 өдөрт 2 удаагийн давталттайгаар гаргахад 2,000 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн 5 орчим хувь нь гадаадын иргэд байв. Нээлтэнд Австрали Улсад суугаа Элчин сайд Б. Чулуунхүү, Монголчуудын холбооны төлөөлөгчид болон тус киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин М.Баярбат нар оролцлоо.
Цаашид “Зүрхийн хилэн” киног Австралийн Канберра, Мелбурн, Брисбэн хотуудад тус тус гаргахаар төлөвлөж байна.