Categories
мэдээ соёл-урлаг

Польшийн кино өдрүүд болно

Related imageСУИС-ийн Медиа урлагийн сургуулийн кино театрын тэнхим, Польшийн элчин сайдын яам хамтран 27-28-нд Польшийн кино өдрүүдийг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ тухай өнөөдөр тус тэнхимийн эрхлэгч Ц.Цэвэлсүрэн, орчуулагч, нэвтрүүлэгч М.Ундрам, Польшийн хүрээлэнгийн зохицуулагчдын төлөөлөл мэдээлэл хийлээ. Энэ жилийн кино өдөрлөгөөр дэлхийн II дайн болон тэр үеийн түүхэн хүмүүсээс сэдэвлэсэн кинонуудыг үзэгчдэд хүргэхээр ажээ. Өдөрлөгийн үеэр Ирена Сендлерийн амьдралаас сэдэвлэсэн “Бортогонд нуугдсан амь” киног үзэгчдийн хүртээл болгохоос гадна, номыг нь орчуулсан сэтгүүлч М.Ундрамын номын нээлт давхар болох юм байна. “Бортогонд нуугдсан амь” ном нь дэлхийн II дайны үед 2500 еврей хүүхдийг аварсан Польшийн хүмүүнлэгийн зүтгэлтэн Ирена Сендлерын тухай өгүүлдэг юм байна. Польшийн кино өдөрлөгийн хүрээнд кинонуудыг үнэ төлбөргүй үзэгчдэд хүргэнэ. СИУС-ийн Медиа урлагийн сургуулийн кино театрын тэнхимд киног гаргах юм байна.

2017.11.27-ны өдөр 13:00 цагаас “Ирена Сендлерийн амьдрал”

15:00 цагаас “Амьтны хүрээлэнгийн эзэгтэй”

2017.11.28-ны өдөр 16:00 цагаас “Амийг амиар”

14:00 цагаас “Korczak” кинонууд тус тус гарах аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *