Categories
гадаад мэдээ

Мун Жэ Ин Японд айлчлахыг хүсч буйгаа илэрхийлжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ойрын хугацаанд Японд албан ёсны айлчлал хийхийг хүсэж байгаа аж. Киодо агентлагийн мэдээлснээр өнгөрсөн пүрэв гаригт тэрбээр Сөүл хотноо Японы эрх баригч эвслийн бүрэлдэхүүнд багтах “Комэйто” намын дарга Нацуо Ямагутитай уулзсан байна.

Энэ үеэр Мун Жэ Ин “Би Япон улсад аль болох хурдан хугацаанд очихыг хүсч байна” гэжээ. Н.Ямагути нь түүнд Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн хэлсэн үгийг уламжилсан юм. Умард Солонгос цөмийн ба пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа энэ үед талууд Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг ийн хэлэлцэж байна.

Урьд нь Японы Гадаад хэргийн сайд Таро Коно мэдэгдэл хийхдээ дээрхтэй төстэй гэрээ хэлэлцээг энэ оны арванхоёрдугаар сараас ирэх оны нэгдүгээр сарын хооронд Токио хотноо зохион байгуулах боломжтойг онцолж байв. Хамгийн сүүлд гурван талт уулзалт 2015 оны арваннэгдүгээр сард Сөүл хотноо болж байжээ. Хятад улсыг төлөөлөн тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд нь оролцдог нь уламжлал болсон. Ийм төрлийн уулзалтыг өнгөрсөн онд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч БНСУ-д улс төрийн тогтворгүй байдал үүссэнээс хойшлуулж байжээ. Учир нь тухайн үед Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэг тойрсон асуудал хөндөгдөж, тэрээр албан тушаалаасаа огцроход хүрсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *