Categories
мэдээ нийгэм

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын бага хурал эхэллээ

Даваа гаригт эхлэх Монгол Ардын Намын XXVIII Их хурлаар Намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан илтгэл, Хяналтын Ерөнхий хорооны тайлан илтгэл, мөн XXVII их хурлаас хойшх Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлүүд тавигдана хэмээн тус намын генсек Д.Амарбаясгалан хэвлэлийн хурлын үеэр хэлсэн билээ.

Түүнчлэн Нийслэл, аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсохын зэрэгцээ намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх товтой байгаа билээ. Хурлаар намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм.

Тусгаар тогтнолын ордонд МАН-ын Бага хурал эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *