Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ

gadaad

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит гран при ангиллын тэмцээн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нидерландын Гааг хотноо зохиогдож буй тус тэмцээнд 41 орны 231 жүдоч өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн аваргууд тодорсон. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 73, 81, эмэгтэйчүүдийн 63, 70 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай улсаас өнөөдөр гурван жүдоч барилдана. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Ц.Цогтбаатар эхний тойрогт ОХУ-ын Ломидз Лашатай барилдах бол Н.Хадбаатарын эхний учраа Испанийн Р.Явир юм. Энэ жинд нийт 29 бөх багтсан бөгөөд Ц.Цогтбаатар “В”, Н.Хадбаатар “С” хэсэгт багтжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид барилдах бөгөөд тэрбээр эхний тойрогтоо Сербийн О.Яванатай оноолт таарсан байна. манай улсаас нийт 10 жүдоч оролцож байгаагаас өчигдөр татамид гарсан таван жүдочийн дөрөв нь медальт байранд шалгарлаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-д Ё.Басхүү, 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, залуу жүдоч Б.Амартүвшин болон эмэгтэйчүүдийн 52 кг-д дэлхийн хошой аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг нар хүрэл медаль хүртлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *