Урд шөнө Нийгслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар хамтарсан шалгалт хийж БНХАУ-аас мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн байж болзошгүй этгээдүүдийг илрүүлэн баривчилсан байна.
Тэднийг Баянзүрх дүүргийн постоор орж ирэхэд нь саатуулсан байна. Эл ажилагаанд Цагдаагийн ерөнхий газраас ч хамтран ажиллажээ. Тухайн этгээдүүдийг Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.