Categories
мэдээ улс-төр

​АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа

Image result for Д.ЭрдэнэбатУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн ч УИХ дахь АН бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ хуулийг яаран оруулж ирж болохгүй. ОУВС-гийн хөтөлбөрөөр арилжааны 13 банкинд шалгалт хийсэн. Үүний дүнг сонсох ёстой. Түүнчлэн хуулийн төслийн хэлэлцүүлгийг бүгдийг нь эхнээс нь хийх хэрэгтэй. Хуулийн төслөөр банк санхүүгийн байгууллагынхантай уулзаж, дахин нягталж үзэх шаардлагатай тул АН-ын бүлэг тав хоногийн засварлага хүсч байна” гэв.

УИХ-ын дарга М.Энхболд АН-ын бүлэгт тав хоногийн завсарлага өгч, энэ хугацаанд гишүүдийн гаргасан горимын саналуудыг хэлэлцэж, идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг санууллаа. Завсарлагын хугацаа дууссаны дараа харин уг хуулийн төслийг хаалттай эсвэл нээлттэйгээр хэлэлцэхээр санал хураалгана гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *